Улсын бүртгэлиийн ерөнхий газар-аас “Сүхбаатар дүүргийн Ардчилсан нам” гэх дугаар бүхий тамга нь хүчингүй болохыг тогтоож 2025 оны 09 сарын 02-ний өдөр 6/10336 дугаартай албан бичгээр Сүхбаатар дүүргийн Ардчилсан намд ирүүлсэн.
Дээрх хүчингүй болсон тамгыг ашиглаж, хадгалж байсан Сүхбаатар Дүүргийн Засаг Дарга асан, УИХ-ын гишүүн Х.Болормаад Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасныг үндэслэн торгуулийн арга хэмжээ авагдаж, Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хураагдсан болно хэмээн Сүхбаатар Дүүргийн Ардчилсан намаас мэдээллээ.






