Завхан аймаг, Цагаанхайрхан сум Баянбулаг багийн “Хүйтэнгийн дөрөлж” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 50 км-т, сумын төвөөс урд зүгт 20 км-т/с Отгон сумаас Улиастай сумын чиглэлд зорчиж явсан 9 зорчигчтой суудлын автомашин цасанд сууж, эвдэрсэн тухай дуудлагыг 2026.01.18-ны өдрийн 08:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Х-ын "Toyota Prius 20" загварын суудлын автомашин эвдэрч цасанд суусан байсан зорчигчидыг Улиастай суманд авчирч ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. Тухайн машинд 6 хүүхэд, 3 том зорчиж явжээ. Өнөөдөр хөдөөний сургуулиудын хичээл орж байгаа. Уг машинд сургуульдаа явж байсан хүүхдүүд байсан аж.
Түүнчлэн Багахангай дүүрэг 1 дүгээр хороо, "Хүрзтэйн уурхай" гэдэг газар 5 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 2026.01.18-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 80 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн "Toyota Sai" загварын суудлын автомашинцасанд суусан байсныг ажиллан татан гаргасан. Тус машинд 1 том хүн, 4 хүүхэд зорчиж явжээ.





