2012–2021 онд Монгол Улсад болсон сонгуулиудад техник, үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан н.Батсайхан Сонгуулийн Ерөнхий Хороо (СЕХ) болон АНУ-ын “Dominion Voting Systems” компанийн хооронд 2012 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр байгуулсан “Монгол Улсад сонгуулийн автоматжуулсан систем нэвтрүүлэхэд ашиглах сонгуулийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, програм хангамж нийлүүлэх, бусад үйлчилгээ үзүүлэх” 2012/01 дугаартай гэрээний холбогдох баримтуудыг дэлгэж, ноцтой зөрчлүүдийг мэдээлсэн байна.
Хавсаргагдсан гэрээний хуудсууд болон хавсралтуудын заалтуудаас харахад:
Гэрээ байгуулсан огноо: 2012 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр. Гэрээг СЕХ-ны дарга баталж, Ажлын албаны дарга бөгөөд Төслийн ерөнхий менежер Д.Баяндүүрэн болон “Dominion Voting Systems” компанийн төлөөлөгчид гарын үсэг зурсан байна.
Гэрээний нийт үнэ: 2500 ширхэг сонгогчийн санал авах, тоолох, санал хураалтын дүн гаргах техник хэрэгсэл, програм хангамж болон холбогдох үйлчилгээг нийлүүлэх гэрээний үнэ 12,010,545.00 ам.доллар.
“Хар машин” буюу сканнерын үнэ: 6 дугаар хавсралтад тусгаснаар 2500 ширхэг Image Cast сканнер (дагалдах хэрэгсэл, тээвэрлэлтийн зардал багтсан) тус бүрийн нэгж үнэ $3,200.0, нийт үнэ $8,000,000.0 байна. Мөн бусад тоног төхөөрөмж, програм хангамжийн үнэ тусдаа тусгагджээ.
Шинэ, гэмтэлгүй байх шаардлага: Гэрээний 7.2-т нийлүүлэгч нь бүх нөхцөл, болзолд нийцсэн шинэ, гэмтэл согоггүй бараа нийлүүлэх үүрэгтэй гэж заасан бол 23.1-д нийлүүлэгдэх бараа нь шинэ, ашиглагдаагүй, гэмтэл согоггүй бөгөөд хамгийн сүүлийн үеийн загварынх байна хэмээн тусгасан байна.
н.Батсайханы тайлбарласнаар гэрээний дагуу 2012 оны 1 дүгээр сарын 31-нээс 5 дугаар сарын 15-ны хооронд нийт 2500 төхөөрөмжийг үе шаттайгаар хүлээн авсан байна (01.31-нд 5 ширхэг, 02.28-нд 25 ширхэг, 03.31-нд 800 ширхэг, 04.15-нд 250 ширхэг, 05.01-нд 960 ширхэг, 05.15-нд 460 ширхэг). Гэвч хүлээн авах явцад дараах зөрчил илэрсэн хэмээн мэдэгджээ:
-
Техникийн хүлээн авах шалгалтаар 700 төхөөрөмжийн принтерийн залгуур эвдрэлтэй, 456 төхөөрөмж хүнд гэмтэлтэй байсан гэх ба нийт 1156 ширхэг төхөөрөмж гэмтэлтэй байсан гэж дурджээ.
-
60 төхөөрөмжийн гаднах case нь хуучин, элэгдсэн, зураастай, өмнө нь олон жил ашигласан шинжтэй байсан хэмээн мэдэгджээ.
-
Нийлүүлэгч тал Хятадад үйлдвэрлэсэн гэх 960 төхөөрөмжийн хуучин гаднах case-ийг сольж, өмнөх case-үүдийг устгасан бөгөөд


