БАРИЛГА БАРИХДАА АНХААРАХ ЁСТОЙ СТАНДАРТААС....

ИРГЭНИЙ БАРИЛГЫН ТӨЛӨВЛӨЛТӨД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ШААРДЛАГЫГ ТООЦСОН ОРОН ЗАЙ, ОРЧИН, ҮНДСЭН ШААРДЛАГА /ШАТ/ 

Барилга байгууламжийн гаднах шатны гишгүүрийн өргөн 400мм-ээс багагүй, дотор шатанд 300мм-ээс багагүй, гишгүүрийн өндөр гадна шатанд 120мм-ээс ихгүй, дотор шатанд 150мм-ээс ихгүй байна.

Шатны бариул дээр харааны бэрхшээлтэй хүнд зориулж, брайль тэмдэглэгээгээр, эсвэл крилл тоог товойлгон давхрын тоо болон анхааруулах бичиглэл хийж, шатны эхлэл төгсгөлийг тод өнгөөр ялгаж өгнө. 

 Шатны үргэлжилсэн гишгүүрийн доор 2100 мм-ээс багагүй өндөртэй бүсэд сэрэмжлүүлэх хашилт, хаалтыг байрлуулна. Мөн шатны эхлэл, төгсгөлд анхааруулах товрууг хийж өгнө.

  •  Харааны бэрхшээлтэй хүнд зориулсан зам, ханын бариул

Барилга байгууламжийн дотор болон гадна талд харааны бэрхшээлтэй хүнд зориулсан брайль замыг хийх шаардлагатай.

Байгууллагын дотор талд хийх тохиолдолд байгууллагын үүднээс мэдээлэл лавлагааны хэсэг хүртэл болон өрөө тасалгааны бүх чиглэлд брайль зам хийж болно.

 Эсвэл ханын дагуу бариул хийнэ.

 Ханын бариулыг хийх тохиолдолд 750 мм-ийн өндөрт 80мм-ээс илүүгүй өргөнтэй бариулыг хана дагуулж хийнэ.