Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 2026-2027 оны хичээлийн жилийн нэгдүгээр улиралд есөн долоо хоног хичээллэсний дараа долоо хоног амрах хуваарьтай байна.
Энэ дагуу сурагчид энэ сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна.
Боловсролын сайдын энэ оны долдугаар сарын 8-ны өдрийн А/211 дүгээр тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан бөгөөд уг шинэ бүтэц нь энэ хичээлийн жилээс эхлэн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулиудад мөрдөгдөж байна.
Өмнөх хичээлийн жилд гурван улиралтай байсан хичээлийн бүтцийг өөрчилж, нэгдүгээр улирал 16 долоо хоног үргэлжилдэг байсныг богиносгон, эцэг эхчүүдийн саналыг харгалзан дөрвөн улиралтай болгосон юм.





