• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Нийслэлийн төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын талаар өнөөдөр хэлэлцэнэ

Нийслэлийн төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын талаар өнөөдөр хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал нийслэл Улаанбаатар хотын төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын талаар Ерөнхий сайдад асуулга тавиад байсан. Тодруулбал, дээрх асуудалд Засгийн газрын тэргүүний анхаарлыг хандуулах зорилгоор УИХ-ын гишүүний асуулгын хэлбэрээр Ж.Золжаргал, Ж.Баярмаа, Ч.Лодойсамбуу, Б.Мөнхсоёл, П.Наранбаяр, Б.Пунсалмаа, Л.Соронзонболд, Дав.Цогтбаатар, Ө.Шижир, Д.Энхтүвшин нарын гишүүд хүргүүлсэн байдаг.

Тэгвэл дээрх асуулгын хариуг өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр товложээ.