• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Х.Нямбаатарыг 12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн заалтаар шалгаж байна

Х.Нямбаатарыг 12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн заалтаар шалгаж байна

Хотын дарга асан Х.Нямбаатарыг Эрүүгийн хуульд зааснаар “...улс төрд нөлөө бүхий этгээд... үйлдсэн бол 12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх заалтаар шалгаж байна

АТГ-аас ЦЕГ-ын интерполын ажлын албанд 2026 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Х.Нямбаатарыг Интерполын шугамаар эрэн сурвалжлуулах /Хөх булант/ зар мэдээ нийтлүүлэхээр хандсан. Түүнчлэн АТГ Авлигын эсрэг конвенц-д заасны дагуу албадан авч ирэх хүсэлт хүргүүлэхээр холбогдох газруудтай санал солилцож ажиллаж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын захирагч асан Х.Нямбаатарыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "...энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд.... үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж 12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан. Улс төрд нөлөө бүхий этгээд жишээ нь сайд, УИХ-ын гишүүн, аймаг Нийслэлийн Засаг дарга гэх зэрэг албан тушаалтнууд ордог байна.