Монгол Улс Оюутолгойгоос анх удаа ногдол ашиг хүртэж, 1 их наяд 145 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг эрчим хүчний салбарт хийхээр төлөвлөж байсан ч боломжгүй болсныг сайд онцлов. Тодруулбал:
-
Нийслэлийн дулаан, цахилгаан: Нийслэлд дутагдаад буй дулаан, цахилгааны эх үүсвэр, ялангуяа 6 дугаар цахилгаан станц болон 3 дугаар станцын 5 дугаар турбо генераторыг солих төсөв.
-
Орон нутгийн дэд бүтэц: 10 аймагт шинээр дулааны станц барих, шугам сүлжээг өргөтгөх томоохон ажлуудын санхүүжилт.
-
Чанарын сайжруулалт: Зарим аймгуудын дулаан хангамжийн чанарыг сайжруулах, гэр хорооллын утааг бууруулах зорилготой байсан төслүүд санхүүгүйн улмаас зогсоход хүрсэн байна.
Энэ бүхний цаана "Оюутолгойн ногдол ашгийг тараая, идье ууя" гэж ам уралдан попорч, олон нийтийн тархийг угаасаар байгаад уг хөрөнгө оруулалтыг гацааж, улмаар эрчим хүчний салбараа санхүүгийн гамшигт нэрвэгдүүлсэн гэж Б.Найдалаа сайд шүүмжлэв.
Б.Найдалаа: Өнөөдөр ам аман даа 100,000 айлын орон сууц барина гэж ярьж байгаа хэдий ч цахилгаан, дулааны дэд бүтэц байхгүй бол ямар ч орон сууц босохгүй гэдгийг бид ухамсарлах ёстой. Импортын эрчим хүчнээс хараат байдал хэвээр байгаа энэ үед эрчим хүчний салбарынхаа дутагдлыг нөхөхийн оронд харин ч эсрэгээрээ боломжтой бүх нөөц бололцоогоо боомилж ирсэн нь өнөөдрийн энэ хүнд нөхцөл байдалд хүргэжээ.
Иймд улс төр хийх бус, эрчим хүчний салбарынхаа алдагдал, бодит өртөг, үнэ тарифын асуудлыг зоригтой шийдэж, хойшлогдсон дэд бүтцийн төслүүдээ яаралтай хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг Эрчим хүчний сайд онцолж байна.




