Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Х.Нямбаатарыг "Туулын хурдны зам"-ын хэрэгт хамжигч, зохион байгуулагчаар оролцсон хэмээн буруутгаж, яллагдагчаар татсан байдаг.
АТГ-аас өгсөн саналын дагуу Нийслэлийн прокурорын газар өнгөрсөн есдүгээр сарын 20-ны өдөр тогтоол баталсан ч тэрээр уг шийдвэр гарахаас хэдхэн хоногийн өмнө хил давжээ. Тогтоолыг танилцуулахаар хаяг, холбоо барих хэрэгслээр нь хандсан боловч одоогоор оршин суугаа газар нь тодорхойгүй байна.
Иймд мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулах үүднээс энэ сарын дундуур АТГ-аас дахин хүсэлт гаргаж, прокурорын зөвшөөрлөөр Интерполын Монголын товчоогоор дамжуулан олон улсын хэмжээнд эрэн сурвалжлуулах саналаа дээд байгууллагад нь хүргүүлээд байна.




