“Хүүхдийн марафон-2025” арга хэмжээний бүртгэлийн систем дүүрсэн тул бүртгэл хаагдлаа. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хүүхэд бүрийг бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, хүндэтгэдэг, нийгмийн амьдралд оролцох, хамгаалуулах, хөгжих эрхээ эдлэх боломжийг нэмэгдүүлж, тэдний үнэ цэнийг ойлгуулах, зөв хандлага, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Хүүхдийн марафон” арга хэмжээг 2 дахь жилдээ 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Цагдаа” талбайд зохион байгуулах гэж байна. ХЭҮК-оос зохион байгуулж байгаа уг марафонд 8000 гаруй хүүхэд бүртгүүлжээ

"Хүүхдийн марафон-2025" гүйлтийн арга хэмжээнд бүртгүүлсэн иргэдийн анхааралд

Арга хэмжээнд оролцох хүүхдүүдэд энгэрийн дугаар олгох дараалал ХЭТ АЧААЛАЛТАЙ байх тул 05 дугаар сарын 30-ны өдөр 08:30-17:30 цагийн хооронд Хүний эрхийн Үндэсний Комиссын байр буюу Засгийн газрын 12 дугаар байр /Барилгачдын талбай/-наас ирж оролцогчийн дугаараа авна уу.

Амжаагүй тохиолдолд 05 дугаар сарын 31-ний өдөр Цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурын арын хэсэгт байрлах Бүртгэлийн асарт 08:00 цагаас эхлэн оролцогчийн энгэрийн дугаар олгоно. /Ачаалал өндөр байхыг харгалзан үзнэ үү/

Гүйлтийн арга хэмжээний ЦАГИЙН ХУВААРЬ

09.30-10.00 цаг Нээлт

10.00-11.30 цаг 6-7 нас /500 метр/

11.30-13.00 цаг 8-9 нас /500 метр/

13.00-14.30 цаг 10-11 нас /1 км/

14.30-16.00 цаг 12-13 нас /1км/

16.00-17.00 цаг 14-15 нас /1.5км/

17.00-18.00 цаг 16-17 нас /1.5км/

18.00 цагт Хаалт