Шуурхай мэдээлэл
Украины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байнаУкраины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байна

Silent Hill f нь Японд 18+ үнэлгээ авсан цувралын анхны тоглоом болж байна

Silent Hill "f" тоглоом 2025 оны 3-р сарын 14-нд дараачийн цувралынхаа трейлэрийг гаргасан байна. Гэвч одоогоор албан ёсны гарах огноо гараагүй байгаа аж. Энэхүү тоглоом нь

Silent Hill f нь Японд 18+ үнэлгээ авсан цувралын анхны тоглоом болж байна

Л.Номин-ЭрдэнэЛ.Номин-Эрдэнэ

Хуваалцах
Төрийн банк

Silent Hill "f" тоглоом 2025 оны 3-р сарын 14-нд дараачийн цувралынхаа трейлэрийг гаргасан байна. Гэвч одоогоор албан ёсны гарах огноо гараагүй байгаа аж. Энэхүү тоглоом нь 1960-аад оны Японд өрнөх бөгөөд гол дүрийн баатар Хинако Шимизүгийн түүхийг өгүүлнэ.  Тоглоомын зохиолыг алдартай Япон зохиолч Рюкүши07 бичсэн бөгөөд тоглогчдыг Ебисугаока хэмээх жижиг хотын аймшигт үйл явдлуудаар аялуулах юм. 

Уг цуврал нь айдас ба найдварын тухай өгүүлдэг. Тоглоомын ихэнх дүрүүд хувийн дотоод зөрчил, айдсаа даван туулахыг хичээдэг бөгөөд тэд үргэлж хар дарсан аймшигтай, аюултай нөхцөл байдалд ордог юм.

Цувралын гол онцлог нь сэтгэлзүйн айдсыг гүнзгий дүрсэлж, хүний ухамсар, харанхуй бодол, гэмшил, гэм бурууг судлах юм. Silent Hill-ийн ертөнц нь бодит болон хий үзэгдлийн хил хязгаарыг бүдгэрүүлж, тоглогчдыг сэтгэлзүйн гүн гүнзгий айдастай нүүр тулгадгаараа онцлог юм.

Тоглоомын олон дүрүүд өөрсдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх эсвэл зугтах сонголттой тулгардаг бөгөөд зарим нь гэрлийг олж, зарим нь бүр мөсөн харанхуйд уусдаг. Silent Hill нь зөвхөн аймшгийн тоглоом биш, харин хүний сэтгэлзүй, гүн гүнзгий айдас, найдварын тухай өгүүлдэг түүхүүдийг агуулдаг.

Мөн Silent Hill f нь Японд 18+ үнэлгээ авсан цувралын анхны тоглоом болж байна.  Өмнөх Silent Hill тоглоомууд Японд ихэвчлэн CERO:C (15+) үнэлгээтэй байсан бол,  Silent Hill f нь CERO:Z (18+) үнэлгээгээр үнэлэгдсэн байна.  Энэхүү үнэлгээ нь тоглоомын хүчирхийлэл, цус, хэсэгчилсэн нүцгэлэлт зэрэг агуулгатай холбоотой юм.

 

Хуваалцах