• Нүүр
  • Мэдээний өрөө
  • С.Молор-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоолоо

С.Молор-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоолоо

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч С.Молор-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тугай ангид заасан “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татжээ. Улмаар түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах санал ирүүлснийг шүүх хэлэлцсэн байна.

Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагчийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг Ерөнхий шүүгч хянаад дараах үндэслэлээр шийдвэрлэжээ:

  • Хэрэгт авагдсан баримт болон яллагдагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилжээ.

  • Ингэхдээ прокурорын саналыг үндэслэн яллагдагчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хэмжээ тогтоов.

  • Мөн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хоригложээ.

  • Түүнчлэн тус хэргийн нэр бүхий оролцогч, бусад оролцогчидтой уулзах, харилцах, харилцаа холбоо тогтоохыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн байна.