• Нүүр
  • Мэдээний өрөө
  • СХД-ИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТАСГААР ХОНОГТ 308 ХҮҮХЭД ҮЙЛЧЛҮҮЛЖЭЭ

СХД-ИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТАСГААР ХОНОГТ 308 ХҮҮХЭД ҮЙЛЧЛҮҮЛЖЭЭ

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Сонгинохайрхан Нэгдсэн Эмнэлэгт ажиллалаа.(2025.11.27)
Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт сүүлийн 7 хоногт нийт 2285 хүүхэд үйлчлүүлснээс 389 хүүхэд хэвтэн эмчлүүлж, 1896 хүүхдэд үзлэг хийн, гэрийн эмчилгээ зөвлөжээ. Яаралтай тусламжийн тасагт хандсан хүүхдүүдийн дийлэнх хувийг 5-14 насныхан эзэлж байна.
Сүүлийн 7 хоногт яаралтай тусламжаар үйлчлүүлэх хүүхдийн тоо өдөрт 438 болж нэмэгдэж байсан бол, хуваарилалт зохицуулалт хийснээр 11-р сарын 25-ны өдрөөс яаралтай тусламжаар үйлчлүүлэх хүүхдийн тоо өдөрт 308 болж буурчээ.

Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг нь нийт 365 ортой. Үүнээс хүүхдийн эрчимт эмчилгээ болон хэвтэн эмчлүүлэх 140 ортой. Нэмэлтээр 40 ор дэлгэн хүүхдийн тасагт нийт 180 ортой ажиллаж байна. Орны эргэлт одоогийн байдлаар 93 хувьтай.

2025-2026 оны томуугийн улирал эхэлснээс хойж буюу 10 сарын 14-өөс 11 сарын 24-ны хооронд ХӨСҮТ-ийн  вирус судлалын лабораторид нийт 81 сорьц илгээж шинжлэхэд  A(H3N2), амьсгалын замын синцитиаль, иж томуу, AЗСВ вирусууд тодорхойлогджээ.
Мөн 11-р сарын 27 өдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 286 хүүхдээс асуумжийн аргаар томуугийн эсрэг дархлаажуулалтын хамралтыг судлахад 51 хүүхэд буюу 18 хувь нь хамрагдсан, 232 буюу 82 хувь нь хамрагдаагүй байна.