• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Хууль бусаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хил нэвтрүүлсэн хэргийг илрүүлжээ

Хууль бусаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хил нэвтрүүлсэн хэргийг илрүүлжээ

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсын хилээр нэвтэрсэн ачаа тээвэрт үзлэг, шалгалт хийх явцад Монгол Улсын гурван иргэн бүлэглэн, ашиг олох зорилгоор хушганы самрын идээг авч, оронд нь сэтгэцэд нөлөөт "мөс" гэх нэршилтэй 628.5 грамм бодисыг нуун далдлах замаар нэвтрүүлсэн гэмт үйлдлийг илрүүлжээ.

Уг хууль бус үйлдэл гаргасан холбогдох этгээдүүдийг саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн тохиолдолд 5-аас 12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг.

Иргэд та бүхэн амар хялбар аргаар ашиг олох гэсэн шунахайн сэдэлд автахгүй байх, түүнчлэн олон улсын нислэг болон карго тээврээр бусдын дайвар, ачаа тээш, битүүмжилсэн эд зүйлс, хүнсний бүтээгдэхүүн зэргийг авахдаа сонор сэрэмжтэй байж, сайтар шалгах, шаардлагатай бол татгалзахыг Цагдаагийн ерөнхий газраас зөвлөж байна.

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар