Өргөдлийн байнгын хорооны өнөөдөр /2025.12.02/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатаас Тэтгэврийн зээлийн асуудлаар Монголбанкны ерөнхийлөгчид хандсан асуулгын хариуг хэлэлцэж, ӨБХ-нд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлт шийдвэрлэлтийн явцын талаарх мэдээлэл сонсон ажлын хэсэг байгууллаа.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат Гэр бүл, Нийгмийн хамгааллын яам, Монголбанканд УИХ-аас чиглэл болгосон зээлийн хүүг багасгах, хугацааг уртасгах, тэтгэврийн зээлийн хэмжээнд хязгаар тавихгүй байх зэрэг хэд хэдэн чиглэлтэй холбогдуулан 5 зүйл бүхий асуулга тавьсан. Монголбанк тэтгэврийн зээлийг хязгаарлалтгүй олговол зээлийн чанарт нөлөөлж, инфляци үүснэ, тодорхой судалгаа хийж байгаа гэсэн хариу ирүүлсэн байна. Харин байнгын хорооны хуралдаанд Монголбанк арилжааны 9 банктай жил бүр гэрээ хийж, хамтран ажилладаг боловч арилжааны банкны үйл ажиллагаанд огт оролцдоггүй. Одоогоор банкууд өөрийн гэрээний нөхцлийн дагуу хүүг тогтоогоод зээл олгож байгаа. Монголбанкнаас арилжааны банкуудад тавьсан өр орлогын хэмжээ, зээлийн хугацаа зэрэг бүх хязгаарлалтуудыг цуцалсан хэмээн Монголбанкны дэд ерөнхийлөгч тайлбарлав. Харин арилжааны банкууд бусад хадгаламж эзэмшигчдийн мөнгийг эргүүлээд зээлдүүлдэг тул эх үүсвэрийг шийдэж, Монголбанк эрсдлийн хэмжээ, заавал байлгах нөөцийг багасгаж өгвөл тэтгэврийн зээлийн хүүг бууруулах бо
Ахмадууд анх тэтгэвэр тогтоолгохдоо цалин түүнтэй адилтгах орлого, түүний өнөөгийн үнэ цэнэ, шинэчлэн тогтоох итгэлцүүр, тэтгэмжийн хэмжээ багассан гэдэг гомдлоор нэр бүхий 21 иргэнээс өргөдөл гомдол ирүүлсэн байна. Иймд Өргөдлийн байнгын хорооноос дээрх асуудлыг шинжлэн судлах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах шаардлагатай гэж үзэн Байнгын хорооны тогтоолын төслийг батлав.





