Өнөөдөр Буйр нуур дээгүүр зорчиж явсан автомашин цөмөрч, дөрвөн хүн живж амиа алдсан харамсалтай явдал болжээ.
Тодруулбал өнөөдөр өдрийн 14 цаг орчимд тус нууран дээр зорчиж явсан автомашинд зургаан зорчигч явснаас мөс цөмөрсний улмаас дөрөв нь живж, хоёр нь эсэн мэнд аврагджээ. Амьд гарсан хоёр иргэний биеийн байдал хэвийн байна.
Дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид газар дээр нь ажиллаж байна. Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.