• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Төмөр замын вокзалын орчимд барилгын осол гарч, нэг хүн амь насаа алджээ

Төмөр замын вокзалын орчимд барилгын осол гарч, нэг хүн амь насаа алджээ

Өнөөдөр буюу 2026 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр, Төмөр замын вокзалын хойд талд баригдаж буй барилга дээр осол гарч, нэг иргэн харамсалтайгаар амь насаа алдлаа.

Урьдчилсан мэдээллээр, барилгын талбайд ачааны кранаар материал дээш гаргах явцад ачаа нурж, доод давхарт ажиллаж байсан залууг дарсан байж болзошгүй байна. "Хэргийн газарт мөрдөн шалгах бүрэлдэхүүн ажиллаж байна. Шалгалтын ажиллагаа дуусаагүй тул одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэж цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ.  Ослын газарт хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ажиллаж байгаа гэх мэдээллийг  эх сурвалж мэдээллээ. Зарим хэвлэлд нийтэлснээр Тэргүүн Чансаа компанийн барилгын талбайд энэхүү осол гарсан байна