• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Ойн газар болон HWPL Энх Тайван Найрамдлын ОУ-ын байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Ойн газар болон HWPL Энх Тайван Найрамдлын ОУ-ын байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2025 оны 11-р сарын 18-ны өдөр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин ажиллаж буй HWPL Энх тайван найрамдлын олон улсын байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. 2013 онд байгуулагдсан тус байгууллага нь НҮБ-ын Глобал Харилцаа холбооны газар (UN DGC) болон НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөл (UN ECOSOC)-д тусгай зөвлөлдөх статустайгаар дэлхийн 170 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийгэм, ард иргэдийн сайн сайхны төлөө чиглэсэн энх тайвны үйл хэрэг, санал санаачлагуудыг олон үлсын түвшинд хэрэгжүүлэн ажилладаг.

Санамж бичгийн хүрээнд:

- Талууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх мод тарих төсөл, хөтөлбөрүүдэд хамтран ажиллана.

HWPL байгууллагын Монгол дахь салбар нь “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжиж, цөлжилтийг бууруулахад бодит хувь нэмэр оруулахаар 2023 оноос “Монголын Энх Тайвны Ногоон Давлагаа” олон нийтийн урт хугацааны мод тарих аяныг эхлүүлсэн байна. Аяны хүрээнд 2030 он хүртэл нийт 100,000 мод тарих зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд 2025 оны байдлаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, ШУА-ийн Ботаникийн Цэцэрлэгт Хүрээлэн, Баянгол Агропарк зэрэг 50 гаруй байгууллага, 1,000 гаруй сайн дурын залуучуудын оролцоотойгоор 9000ш орчим модыг тарьж ургуулсан байна.