Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Э-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг тус шүүхэд ирүүлснийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв. Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагчийн өмгөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн хувийн байдал зэрэгтэй танилцаад, яллагдагч Б.Э-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн...” гэх үндэслэлээр яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын санал нь үндэслэлтэй байна гэж үзлээ. Иймд яллагдагч Б.Э-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авч, хангаж шийдвэрлэв.





