Б.Эрдэнэсүх том хүүгээ "Огт танихгүй. Манай компаниас хулгай хийсэн" гээд цагдаад өгч, “4-8 жилийн ял төлөвлөсөн, шоронд хатаана” гэж дарамт шахалт үзүүлсэн талаар түүний эхнэр О.Нарангарав өнөөдөр мэдээлсэн. Тэгвэл түүний хүү Э.О нь өөрийн цахим хуудаснаа “Надад хүүхэд нас гэж байгаагүй. Насандаа ганц удаа хэрүүл маргаан хүчирхийлэлгүй ганц удаа гэр бүлээрээ баяр тэмдэглэж байгаагүй. Ээжийгээ өмөөрч цагдаа дуудах болгонд маргаашийн ял нь эргээд над дээр ирдэг. Монголын цагдаа шүүх гэж хамгийн хогийн ажилгүй, мөнгө харсан амьтад байдгийг аль 7, 8 настай байхдаа л бүрэн мэдэрч ухаарсан. Гэртээ харих дургүй. Гэрт аав ирэхэд хоолой зангирч, бие хөдөлхөө байдаг байсан. Том болоод эцгийгээ дийлдэг болоод ирэх үед үргэлж хамт байхгүй байхад ээжийг нууцаар зодож, тамлаж, яргалдаг. Хутга, алх, сэрээ барьж дайрдаг байсныг чинь саяхан л мэдлээ. Хүүдээ атаархаж, хорсож өшөөгөө авдаг ийм хогийн эцэг байснаас байгаагүйн дээр шүү дээ.
Би хүүхэд байхаасаа өөрийг чинь харж, жигшиж өссөн. Ухаан орсон цагаасаа ганц хүнээс айж, ийм эцэгтэйдээ харамсаж явдаг байсан юм шүү. Аавгүй айлын хүүхдүүдийг харж атаархаж, аз жаргалтай айлуудыг харж шөнө болгон уйлдаг байсан. Амьдрал иймээрээ үргэлжилнэ. Нэг л өдөр тэвчээр алдаж амиа хорлоно гэж өөртөө найдаж, өдөр хоногийг өнгөрөөж амьдарчээ. Надад мөрөөдөл байдаг байсан. Надад хобби дуртай зүйл байдаг байсан бүхнийг нурааж дэвсэлсэн хүн нь та. Үйлийн үр эргээд өөр дээр чинь очих болтугай.
Бүх зүйлийг чинь хийж, хүслээр чинь амьдарч боол мэт байсан шүү ааваа. Эцэс төгсгөлд нь муу муухайгаа хийлгэчихээд төрсөн хүүгээ гөрөөд өөрөө цагдаад өгч, ялыг нь хөөцөлдөөд явж байдаг адгийн эр дээ та. Хоёр нялх хүүтэй минь, нялх биетэй эхнэртэй минь байранд орох гэж хурааж байсан мөнгийг маань уйлан дуугарч авчихаад гэрээсээ өмсөх хувцас байтугай, хүүхдүүдийнхээ ганц оймсыг авах боломж олгохгүй хөөсөн. Ээжийг минь насаар нь зодож, тамлаж, өдөр бүр үхэхийг хүстэл нь хажуудаа байлгачихаад одоо битгий ингэж жүжиг тавьж, арьсаа өмөөр л дөө. Хамаатан садан, найзууд чинь үнэнийг чинь мэддэг хэрнээ мөнгөнд чинь болж л дүр эсгэдэг шүү дээ. Ээжийг минь нүүр нүдгүй зоддог байсан хэрнээ одоо болохоор хамрын хагалгаа ч гэх шиг. Угаасаа гэмтэл дээр эмчлүүлвэл хэрэг үүсэх байсан болохоор таныг хамгаалж хувийн эмнэлэгт эмчлүүлсэн шүү дээ. Яагаад ийм хогийн п... юм бээ Эрдэнэсүхээ. Аймшгийн зүйлүүдийг чинь тавъя гэхээр эцэг минь юм даа гэж дотроо харуусаад чадахгүй нь ээ. Зүгээр л эр хүн шиг байчихаарай. Бас эцгийн минь талд орж байгаа хуурамч амьтад минь зүгээр зайлаад, далдраад өгөөрэй.” хэмээн бичжээ.
Мөн Б.Эрдэнэсүхийн хүүтэйгээ ярьж дарамт шахалт үзүүлдэг дуут мессе олон нийтэд ил болоод байна. Сонсох холбоос







