• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Гал түймрээс 3 сартай нярайг эсэн мэнд авч гарсан Филлипин гэрийн үйлчлэгч Родора Алкараз

Гал түймрээс 3 сартай нярайг эсэн мэнд авч гарсан Филлипин гэрийн үйлчлэгч Родора Алкараз

Хонг Конг, Тай По – 2025 оны 11-р сарын 26-нд Тай По дахь Ван Фук Корт орон сууцны цогцолборт гарсан аймшигт гал түймрийн үеэр Родора Алкараз хэмээх Филиппин эмэгтэйн баатарлаг үйлдэл нь Хонг Конг болон олон улсын анхаарлыг татаж, хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөж байна.

Гал сөнөөгчид галтай хэдэн цаг тэмцсэний эцэст тэднийг аварч гаргахад, Родора Алкараз 3 сартай нярайг хорт утаанаас хамгаалахын тулд өөрийн биеэр халхалж, чанга тэвэрсэн байдалтай олджээ.

Аврагдсаны дараа нярайн биеийн байдал хэвийн, харин Алкараз өөрөө гал түймрийн улмаас, ялангуяа хорт утаагаар удаан хугацаагаар амьсгалсны улмаас хүнд гэмтэл авч, одоогоор Эрчимт Эмчилгээний Тасагт байна. Түүний амьсгалыг дэмжихийн тулд интубаци хийжээ. Эмч нарын зүгээс түүний биеийн байдал тогтворжсны дараа нэмэлт эмчилгээнд шилжүүлэх шаардлагатайг мэдэгдсэн.

Олон Нитийн Сэтгэгдэл ба Уриалга

Родора Алкаразын энэхүү түүх Хонг Конг болон олон улсад  түгж, түүнийг "жинхэнэ баатар" хэмээн магтан дуулж байна. Олон хүн гал түймрийн хохирогчдод зориулсан тусламжийн санд хандив өргөж, Филиппиний Консулын газар түүний нөхцөл байдлыг хянаж, тусламж үзүүлж байна.

Энэхүү үйл явдал нь нийгэмд нэгэн том уриалга болж байна. Гэрийн үйлчлэгч нар  зөвхөн ажилчид биш, харин гэр бүлийн аюулгүй байдлын төлөө өөрийгөө зориулахад бэлэн байдаг хүмүүс юм. Ажил олгогч нарыг Родора Алкараз шиг туслахууддаа хүн ёсоор хандаж, хөдөлмөрийг нь үнэлж хүндэтгэх ёстой гэсэн уриалга өрнөж байна.