"Нийгмийн сүлжээг ашиглах нь хүүхдэд сөрөг нөлөө үзүүлж байгаа нь улам бүр тодорхой болж байна. Австрали, Франц, БНСУ, Испани зэрэг олон оронд 16 хүртэлх насны хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээг хуулиар хязгаарласан. Бид бүх талын оролцоог хангаж, амьдралд хэрэгжих боломжтой хууль гаргахыг зорьж байна" хэмээн Боловсролын сайд П.Наранбаяр мэдээллээ.
Өмнө нь Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар "16 хүртэлх насныханд цахим сүлжээг хориглох нь зүйтэй. Учир нь энэ нь тэднийг аливаа эрсдэлээс хамгаална. Нийгмийн сүлжээг 16 хүртэлх насныханд хориглох талаарх судалгаа тодорхой түвшинд хийгдэж байгаа. Гэхдээ хязгаарлах эсэхийг УИХ-ын нэгдсэн чуулганаар шийдвэрлэнэ" хэмээн манай сайтад өгсөн ярилцлагадаа дурдаж байсан юм. Ирэх хаврын чуулган 3-р сарын 15-нд эхлэх бөгөөд энэ талаарх асуудал онцгойлон хөндөгдөх бололтой.





