"БҮРГЭДИЙН БАЯР-2026" олон улсын наадамд 35 бүргэдчин оролцоно. Үүнд:
Баян-Өлгий аймгаас 20,
Төв аймгаас 1 ,
Сэлэнгэ аймгаас 1
Казахстан улсаас 7
Киргизстан улсаас 2
Испани улсаас 3
ОХУ-аас нэг бүргэдчин оролцохоор бэлтгэлдээ гараад байна.
Бүргэдийн баяр гуравдугаар сарын 7-8-ны амралтын өдрүүдэд Чингис Хааны Хүрээ аялал жуулчлалын цогцолборт 20 дахь жилдээ болно. Казах түмний бүргэдээр ан хийлгэх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, олон улсад сурталчлан таниулах зорилгоор жил бүр уламжлал болгон бүргэдийн баяр зохион байгуулагддаг. Энэ жил "Бүргэдийн баяр-2026" арга хэмжээг өргөжүүлэн анх удаа олон орны бүргэдчид уригдан ирж Олон улсын Бүргэдийн баяр болж цар хүрээгээ тэлж буйгаараа онцлогтой. Тус өдрүүдэд Чингис Хааны хүрээ рүү Сүхбаатарын талбайн урд талын авто зогсоолоос автобусаар үнэ төлбөргүй үйлчлэнэ. Харин "Бүргэдийн баяр-2026" арга хэмжээний тасалбар 15 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.





