• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа

Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа

 Ерөнхий сайд Г.Занданшатар нийгэмд шударга ёсыг тогтоож, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд улсын төсөвт их хэмжээний хохирол учруулж, улсын хөрөнгийг хувьдаа завшсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон гаалийн байцаагчдыг Тагнуул, Цагдаагийн байгууллагаас илрүүлэн саатуулжээ.

 

Улаанбаатар хотын гааль, Замын-Үүдийн гаалийн улсын байцаагчид бусадтай үгсэн хуйвалдах замаар 100 гаруй аж ахуйн нэгжид олон удаагийн үйлдлээр гаалийн бүрдүүлэлтийг хуурамчаар үйлдэж, улсад их хэмжээний хохирол учруулсан нь илэрлээ. Энэ гэмт хэрэгт 20 орчим хүн холбогдон шалгагдаж байна. Гаалийн байгууллага нь улсын төсөвт татвар хураамж хэлбэрээр орлого төвлөрүүлэх үүрэгтэй. Гэтэл улсын төсөвт төвлөрөх ёстой байсан их хэмжээний татварын орлогыг бууруулж, хувьдаа завшсан бүлэг этгээдүүдийг Тагнуул, цагдаагийн байгууллагаас ийнхүү шалгаж эхлээд байна.