Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 м/с, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Тэс, Хэрлэн голын хөндийгөөр -19...-24 градус, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -12...-17 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -9...-14 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4...-1 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 0...-5 градус, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с. Өдөртөө -10...-12 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 05-нд Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутгаар, 06-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 07-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгийн сав газраар ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 6-нд Алтайн уулархаг нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. 5-нд нутгийн баруун хэсгээр , 6-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -16...-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -10...-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4...-9 градус, өдөртөө +5...+10 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -10...-15 градус, өдөртөө 0...+5 градус, бусад нутгаар шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна.





