• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНИУ-д хийх айлчлалын хүрээнд тус улстай стратегийн түншлэлийн харилцаатай боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНИУ-д хийх айлчлалын хүрээнд тус улстай стратегийн түншлэлийн харилцаатай боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Сэржо Маттарэлла нар ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны хэлэлцээ хийлээ. Хамтын хүчин чармайлтын дүнд харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн олон салбарт идэвхтэй өрнөж байгаад төрийн тэргүүн нар сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. 

Айлчлалын үеэр найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түвшнийг хоёр шатаар алгасан ахиулж “Стратегийн түншлэл”-ийн харилцаатай боллоо.

Стратегийн түншлэл нь: 

-Итгэлцэл ба Бат Бөх харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх суурь болж, улс төрийн итгэлцлийг дээшлүүлдэг.
-Дипломат харилцаа: Тухайн улсын гадаад бодлого, олон тулгуурт харилцааг амжилттай хэрэгжүүлж буйг илтгэдэг.
-Бүс Нутаг, Олон Улсын Хамтын Ажиллагаа: Нэгдсэн байр суурьтайгаар олон улс, бүс нутгийн тавцанд хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлдэг.
-Эдийн Засаг ба Худалдаа
-Зах Зээлд Нэвтрэх: Шинэ зах зээлд нэвтрэх, олон улсын худалдааг өргөжүүлэх боломжийг бий болгоно.
-Инновац ба Хөгжил
• Мэдлэг, Туршлага Хуваалцах:  үзэл бодол, туршлага, технологиудыг нэгтгэснээр инновацыг дэмжиж, шинэ шийдэл, дэвшлийг хурдасгадаг. Ерөнхийдөө стратегийн түншлэл нь урт хугацааны үнэ цэнэ, харилцан ашигтай тогтвортой өсөлтийг бий болгоход чиглэгддэгээрээ онцлог юм. Цаашид худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, зам, тээвэр, боловсрол, шинжлэх ухаан, соёл, спорт, аялал жуулчлал, хэвлэл мэдээлэл зэрэг салбарт харилцан ашигтай хамтран ажиллахаар боллоо. 

Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла ирэх жил Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. 

Монгол Улсад төрийн айлчлал хийх Ерөнхийлөгчийн урилгыг Сэржо Маттарэлла хүлээн авч, 2026 онд хариу айлчилна гэдгээ нотоллоо. Монгол, Итали Улс 1970 онд дипломат харилцаа тогтоосон.  Манай улс 2011 онд Ром хотноо, Итали Улс 2016 онд Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээсэн юм.