Говь-Алтай аймгийн сурагч Ж.Ханхонгор аавтайгаа хамтран хийсэн “Алтайн шонхор” машинаараа ДҮДҮ машины УЛСЫН АВАРГА боллоо.
Ялагч болмогцоо заалнаас гарч гүйн 1000 км-ын цаана суугаа ээж, аав руугаа залган баярт мэдээгээ хуваалцаж буй түүний догдлол дүүрэн, баяр хөөртэй мөчийг хуваалцаж байна.





