• Нүүр
  • Social Room
  • С.Даяар: Түгжрэлийн гол шалтгаан бол байгаа зам талбайгаа буруу ашиглаж байгаатай холбоотой

С.Даяар: Түгжрэлийн гол шалтгаан бол байгаа зам талбайгаа буруу ашиглаж байгаатай холбоотой

Замын түгжрэлийг богино хугацаанд, байгаа бололцоондоо тохируулан шийдэж болох тухай С.Даяар сонирхолтой шийдэл дэвшүүлж байна. Түүний үзэж байгаагаар түгжрэлийн гол шалтгаан нь замын хүрэлцээгүй байдал биш, харин одоо байгаа зам талбайгаа буруу ашиглаж, зохион байгуулалт муу байгаатай шууд холбоотой аж.
Тухайлбал, хотын төв хэсэгт буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн замын хооронд (ердөө 4-5 км зайд) 60 орчим гэрлэн дохио байдаг. Эдгээр гэрлэн дохио болгон эсрэг урсгалтай уулзваруудыг зохицуулдаг нь замын хөдөлгөөний тогтмол урсгалыг саатуулж, "гацаа" үүсгэх үндэс болдог гэж тодорхойлж байна.