Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 37 дахь жилдээ ажиллаж буй Ж.Отгонтуяа нь 2001 оноос хойш хагалгааны төрөлжсөн сувилагчаар мэргэшсэн туршлагатай ажилтан юм. Тэрээр 900 грамм жинтэй нярайгаас эхлээд 17 хүртэлх насны хүүхдүүдэд мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэхдээ "Энэ бол миний л хүүхэд" гэх чин сэтгэлийг урьтал болгон ажилладаг.
ОУ-ын Сувилагч нарын баярын өдөр өнөөдөр тохиолдуудан ЭХЭМҮТ-ийн хагалгааны сувилагч Ж.Отгонтуяаг онцолж байна.
Ар гэрийн амьдрал, баяр ёслолын амралтыг хойш тавин, 25 жилийн турш хагалгааны ширээний ард цаг нартай уралдан зогсохдоо тэрээр Монголын ирээдүй болсон бяцхан үрсээ эрүүл саруул болохыг харахыг хамгийн их хүсдэг талаараа ярилаа.





