Suzune: Монгол хөгжмөөс би реп урсгалд илүү дуртай. Davaidasha, ICE TOP, Gangbay зэрэг хамтлагуудыг сонсдог. Энд ирээд гайхсан зүйл бол Монголчуудын загварын мэдрэмж... Ахлах сургуулийн сурагчид хүртэл дүрэмт хувцсаа өөрсдийнхөө хэв маягаар загварчилж өмсдөг нь гайхалтай.
Тэрээр 3 жилийн өмнөөс Монголд амьдарч үзэхийг мөрөөдөж, зорьж эхэлжээ. Сошиал медиагаар дамжуулан Япончуудад Монгол улсыг, харин Монголчуудад Японы соёлыг таниулахыг зорьдог контент бүтээгч Suzune-тэй ярилцлаа.





