Монгол Улсын Засгийн газар эхний 100 хоногтоо иргэдийн татварын мөнгийг хэмнэж, төрийн үйлчилгээг илүү чадварлаг, бүтээмжтэй болгох шинэчлэлийг эхлүүлжээ. Тухайлбал, данхар төрийг цомхон болгох шинэчлэлийг эхлүүлж, дарга нарын тоог цөөлөв. Үр дүнд нь татвар төлөгчдийн 261 тэрбум төгрөгийг хэмнэж чадлаа.
Төрийн байгууллагуудын түвшинд:
- 81 газар, хэлтэс татагдсан
- 54 удирдах албан тушаал буурсан
- 16 яаманд нийт 168 орон тоо цөөрсөн
- 29 үндэсний хороо, зөвлөл татан буугдсан.
Энэ нь жирийн төрийн албан хаагчдад бус, удирдлагын давхарга, давхардсан бүтэц, үргүй зардлыг цомхотгосон алхам юм.
Төрийн өмчит компаниудад:
- Давхардсан удирдлагын орон тоо 200-аар цөөрөв
- 11.5 тэрбум төгрөгийн зардал хэмнэгдэв
- Баруун бүсийн эрчим хүчний 9 компанийг нэгтгэн 4 болгож, бүтцийн давхардлыг арилгав. Ийнхүү данхар төрөөс чадварлаг төр рүү шилжих шинэчлэл эхэлжээ.