Сэтгүүлч Т.Шинэбаярыг хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс хянан хэлэлцэж, хүчинтэйд тооцсон захирамж гаргалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч, хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзоригоос гомдол гаргасан байна. Гомдолд:
“Нэр бүхий фэйсбүүк хуудаснаас нийтийн албан тушаалтнуудын хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор тэдний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй мэдээлэл тараасан”
гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж эхэлжээ.
Хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу:
Тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэл эсхүл хэргийн газарт ул мөр илэрсэн гэх үндэслэлээр сэжигтэн Т.Шинэбаярыг 2026 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 05:10 цагаас эхлэн хойшлуулшгүйгээр баривчилжээ.
Прокуророос сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцуулах саналыг 2026 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд ирүүлсэн байна.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн хэрэгт цугларсан нотлох баримтууд болон прокурорын саналыг хянан хэлэлцээд:
1. Хэрэг бүртгэлтийн явцад цугларсан баримтаар баривчлах нөхцөл байдал тогтоогдсон,
2. Сэжигтний хувийн байдал болон холбогдсон гэмт хэргийн шинжийг харгалзан,
прокурорын саналыг хүлээн авч, хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцохзахирамж (2026/3009/ЭХ/ШЗ/007208) гаргалаа.





