Энэ зун атомын цагийн хэмжилтээр 7-р сарын 9, 22 болон 8-р сарын 5-нд нарийн тооцоогоор 1.5 миллисекундээр богинохон өдрүүд тохиох юм. Эдгээр нь нарийн тооцооны түүхэн дэх хамгийн хурдан эргэлттэй өдрүүдийн тоонд орж байна. 2025 он бол Дэлхий хамгийн хурдан эргэсэн он гэж шинжлэх ухаанчид дүгнэжээ.
.jpg)
"Leap second" буюу үсрэх секунд гэдэг нь Дэлхийн эргэлтийн хурдтай тааруулахын тулд UTC (хамтран тохирсон дэлхийн цаг)-д нэмдэг нэг секунд юм. 1972 оноос хойш нийт 27 үсрэх секунд нэмэгдсэн байна. Калифорнийн их сургуулийн геофизикч Дункан Агньюгийн 2024 оны судалгаагаар, өнөөгийн хандлага үргэлжилбэл 2029 он гэхэд сөрөг секунд шаардлагатай болно гэжээ. Гэхдээ Дэлхий хурдан эргэж байгаа учир анх удаа сөрөг үсрэх секунд буюу 1 секундийг хасах шаардлага үүсч магадгүй гэж эрдэмтэд анхааруулж байна.