• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Өмнөговьд мориноос чирэгдэж амь нас нь хохирсон хүүхдийн хэрэгт Дээд шүүх эцсийн шийдвэр гаргалаа

Өмнөговьд мориноос чирэгдэж амь нас нь хохирсон хүүхдийн хэрэгт Дээд шүүх эцсийн шийдвэр гаргалаа

Өмнөговь аймагт насанд хүрээгүй хүүхдийн хөлийг олмоор даруулан морь унуулсны улмаас хүүхэд унаж чирэгдэн, гавлын ясны хугарал гэмтэл авч амь нас нь хохирсон эрүүгийн хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэлээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Я.Ц-г хууль болон захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, бусад болгоомжгүй үйлдэл болон эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэм буруутайд тооцсон юм. Ийнхүү Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, гэм буруугийн дүгнэлтийг хэвээр үлдээгээд байв.

Хяналтын шатны шүүхээс хийсэн өөрчлөлт

Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхээс хэргийг хэлэлцээд, шүүгдэгчид оногдуулсан 2 хүртэлх жилийн хорих ял болон гэм буруугийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэсэн байна.

Түүнчлэн, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын хэмжээг тогтоохдоо Улсын дээд шүүхийн жишгээс өөрөөр тооцсон байсныг засаж өөрчлөв.

Ийнхүү шүүгдэгч Я.Ц-аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын хэмжээг:

  • Анх тогтоогоод байсан 195.0 сая төгрөг байсныг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 99.0 сая төгрөг болгон бууруулж,

  • Оршуулгын болон бусад зардалд 10,755,510 төгрөгийг тус тус олгохоор Улсын дээд шүүхээс эцсийн шийдвэр гаргалаа.