Сошиал сүлжээнд иргэн А.Отгонтуяаг албаны буюу ногоон паспорт ашиглан хувийн бизнес, наймаа хийдэг гэх шүүмжлэл гарч, АТГ болон Гадаад харилцааны яамаар шалгуулах шаардлагатай гэх постууд нийтлэгдсэн юм. Энэхүү асуудалтай холбогдуулан Гадаад харилцааны яамнаас албан ёсны тайлбар мэдээлэл гаргалаа.
Монгол Улсын дипломат болон албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах асуудлыг 2020 онд Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмаар зохицуулдаг.
-
Албан томилолтын тохиолдолд: Албан гадаад паспортыг зөвхөн албан томилолтоор зорчих үед ашиглахаар тусгасан бөгөөд томилолтоос буцаж ирэхэд нь хураан авч, дараагийн томилолтын тушаал, шийдвэрийг үндэслэн эргүүлэн олгох зохицуулалт үйлчилдэг.
-
Тайлагналт: ГХЯ-ны Консулын газар хагас жил тутамд дипломат болон албан паспортын олголтын тайланг яамны удирдлагад танилцуулдаг байна.
Нийгмийн сүлжээнд гарсан мэдээллийн тухайд
Нийгмийн сүлжээнд мэдээлэл нь нийтлэгдсэн иргэний гэр бүлийн хүн өмнө нь хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газарт томилогдон ажиллаж байжээ. Тухайн үед журмын дагуу гэр бүлийн хамт авсан албан паспортын хугацаа нь 2018 онд дууссан бөгөөд түүнээс хойш дипломат болон албан паспорт шинээр мэдүүлээгүй байна.
Иймд одоогоор тухайн иргэдийн нэр дээр хүчинтэй дипломат болон албан гадаад паспорт байхгүй болохыг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.





