• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Ч.Номин: Монгол Улсад ирсэн есөн контент бүтээгч нар манай орны соёлын онцлогийг өөрсдийн сувгуудаар дамжуулна

Ч.Номин: Монгол Улсад ирсэн есөн контент бүтээгч нар манай орны соёлын онцлогийг өөрсдийн сувгуудаар дамжуулна

Хоёр жилийн өмнө TikTok платформтой хамтран ажиллахаар эхлүүлсэн хэлэлцээр үр дүнд хүрч, дараагийн 2 жилийн хугацаанд Монгол Улсыг бодлогоор дэмжиж ажиллахаар болсон байна. 2023 онд болсон Дэлхийн эдийн засгийн форумын үеэр TikTok компанийн Олон нийтийн бодлогын дэд ерөнхийлөгч Хелена Лерштэй уулзаж, хамтын ажиллагааны яриа хэлэлцээр эхлүүлэх санал тавьж байсан. Тэгвэл энэ удаагийн Монголын эдийн засгийн чуулганаар хамтын ажиллагааны хэлэлцээр албажихаар болсон гэв
 
TikTok платформ Япон улсад санаачлан хэрэгжүүлж буй “Connect by Tourism” төсөл нь богино хэмжээний видео контентын нөлөөллөөр орон нутгийн аялал жуулчлал, соёлын өвөрмөц онцлогийг сурталчлах бүс нутгийн аялал жуулчлалыг дэмжих төсөл юм. Өнөөдөр энэхүү төслийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр Япон болон БНСУ-н алдартай контент бүтээгчидтэй хүрэлцэн ирсэн Bytedance компанийн Зүүн Хойд Ази болон Монгол Улсыг хариуцсан Төрийн бодлого ба Засгийн газрын харилцаа хариуцсан Захирал Nobuaki Yasunaga мөн тус компанийн төрийн бодлого хариуцсан ахлах менежер Kazuhide Kasahara нарыг хүлээн авч уулзлаа.
 
Монгол Улсад хүрэлцэн ирсэн есөн контент бүтээгчийн нийт дагагчдын тоо 12.5 сая, нийт хандалт 350 сая гаруй бөгөөд тэд Монголын эдийн засгийн форум, Үндэсний их баяр наадам болон Монгол орны аялал жуулчлал, соёлын онцлогийг өөрийн сувгаар дамжуулна.