• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Химийн төв лабораторийн шинэ барилгын ажил 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна

Химийн төв лабораторийн шинэ барилгын ажил 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна

Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат болон түүний харьяа хэлтсүүд, Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн дарга Б.Энхжин нар Чанарын хяналтын хэлтсийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ Олон улсын стандарт шаардлага хангасан Химийн төв лабораторийн шинэ барилгын ажлын явцтай танилцсан юм. 8494 мталбай бүхий уг барилгын гүйцэтгэгчээр “Би Энд Би констракшн” ХХК ажиллаж байгаа бөгөөд одоогоор барилга угсралтын ажил 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй явна.Гадна тохижилтын ажил 100 хувь дууссан, дотор засал үргэлжилж байна. Цэвэр, бохир усны асуудал бүрэн шийдэгдсэн, 10-р сарын 15-наас халаалтаа авна. Нийт 60 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаагийн 20 нь гадаад иргэн. Салхивч, тоног төхөөрөмжүүдийн угсралт, суурилуулалтын ажлыг гадаад мэргэжилтнүүд гүйцэтгэнэ, гэж “Би Энд Би констракшн” ХХК-ийн Төсөл хариуцагч Н.Батчулуун ярилаа.Шинэ барилгад Чанарын хяналтын хэлтсийн Химийн төв лабораториос гадна Техник хяналтын товчооны Дээж бэлтгэх хэсэг, ХАБЭА-н хэлтсийн Цацрагийн лаборатори, ахуйн лаборатори, Барилгын материалын лаборатори, Судалгаа, шинжилгээний хүрээлэн, Геологи, хайгуулын экспедицийн Дээж бэлтгэх хэсэг, Ил уурхайн тэсэлгээний цооногийн дээж бэлтгэх хэсэг, Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн Байгаль орчны лаборатори зэрэг судалгааны байгууллагууд төвлөрөх юм. Олон улсын стандарт шаардлага хангасан, орчин үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж суурилагдсан, химийн хорт бодисын дэгдэлт зайлуулах агааржуулалтын системээр иж бүрэн тоноглогдсон орчин үеийн Химийн төв лабораторийн хүрээлэнг энэ онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.